1. Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/

2. Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах

3. Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах

4. Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авчирч эх хувьтай тулгаж баталгаажуулах

5. Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан тухайн сургуулийн албан бичиг байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг орчуулгын товчоогоор орчуулуулсан байх/

6. Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна.

7. Оршин суугаа татварын албанаас авсан татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэрт орлого, татвараа бүртгэж, тэмдэглэл хийж баталгаажуулсан байх

8. Тодорхойлолтод овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх

9. Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах

10. Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах

11. Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах

 

Маягт татаж авах

Албан таварын орлогоос чөлөөлөгдөх материалууд