Манай хамт олон

БИД татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл, хууль эрхзүйн чиглэлээр 10-25 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон. Үйлчлүүлэгчдэдээ татвар, нягтлан бодох бүртгэл түүнтэй холбоотой үүссэн аливаа хууль эрхзүйн асуудалд дүн шинжилгээ хийж, ирээдүйд үүсч болох эрсдлээс сэргийлэхэд нь зөвлөгөө өгдөг. Мөн сургалт зохион байгуулах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад үйлчлүүлэгчээ төлөөлөх зэргээр хамтран ажиллаж байна. Өдгөө манай байгууллага хөдөө орон нутагт 2 салбараа нээж, нийт 18 ажилтан, албан хаагчтай ажиллаж байгаа ба тэдгээрийн 10 нь татварын мэргэшсэн зөвлөх байна.

  • Бидний зорилго

Үндэсний шилдэг боловсон хүчнээс дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий зөвлөхүүдийг нэгтгэсэн, үйлчилгээ хүсэгч хэн бүхэнд “Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд”–ийн хувьд хүртээмжтэй, тэгш шударга, үр ашигтай байх зарчмын дор үйлчилгээг үзүүлэхэд бидний зорилго оршино.

  • Алсын хараа

 Олон улсын хэмжээний мэргэшсэн чадварлаг баг хамт олон үнэ цэнэтэй зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, харилцагчийнхаа итгэлийг даасан, үнэ цэнэтэй, нийтэд танигдсан мэргэжлийн байгууллага болохын төлөө ажиллах болно.

  • Бидний үнэт зүйл

- Шудрага, нээлттэй

- Мэргэжлийн өндөр ур чадвартай

- Өөриймсөг сэтгэлтэй

- Харилцан итгэлцлтэй

- Нийгмийн хариуцлагатай