ОРОН НУТАГТ

Төөгийтакс ТМЗ ХХК-ий Баянхонгор аймаг дахь салбар орон нутагтаа татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалт зохион байгууллаа. Сургалтанд ТМЗН-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, ТМЗН-ийн тамгийн газрын дарга Г. Хишигзул, Монгол Такс ТМЗ ХХК-ий гүйцэтгэх захирал З.Оюунчимэг нар хүрэлцэн ирж Татварын онол, бүртгэл, СТОУС, Хууль эрх зүй гэсэн сэдвээр суралцагчдад хичээл заасан бөгөөд тус сургалтанд 14 суралцагч хамрагдсан. 2018 оны 5-р сарын 16-18 өдрүүдэд ТМЗН-ийн гүйцэтгэх захирал Ц.Болормаа ирж суралцагчдаас татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалт авсан.

Баянхонгор аймаг дахь Төөгийтакс ТМЗ ХХК-ий салбар нь энэ удаад "Санхүүгийн тайлан гар аргаар гаргах" сэдэвт сургалтыг 2018 оны 5 сарын 28-наас эхлэх зохион байгуулах гэж байна. Сургалтын хугацаа 10 хоног үргэлжлэх бөгөөд эхний 5 хоногт санхүүгийн бүртгэл хичээл орох ба сүүлийн 5 хоногт практикт суурилсан хичээл орно.

Мөн шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүү, татварын зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tgt.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нийт сэтгэгдэл: 0
  • Эхний
  • Сүүлийн